Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.
Сул ажлын байрны зар

ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

Ажлын байрны нэр: Нүдний эмч-1

Тавигдах шаардлага: 

 АУ-ны бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, хүний их эмч мэргэжилтэй

  • Нүдний эмчээр мэргэшсэн, лицензтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
  • Эрүүл мэндийн чиглэлээр судалгаа  хийх, чадвар, дадлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Мэргэжлийн англи, орос болон бусад хэлний зохих мэдлэгтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

  • Мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр мэргэшсэн

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет маягт №1
  2. Диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийн хамт/
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

Ажлын байрны нэр: Дотрын эмч /зүрх судас /-1

Тавигдах шаардлага:

  • АУ-ны бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, хүний их эмч мэргэжилтэй
  • Дотрын эмчээр мэргэшсэн, лицензтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
  • Эрүүл мэндийн чиглэлээр судалгаа  хийх, чадвар, дадлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Мэргэжлийн англи, орос болон бусад хэлний зохих мэдлэгтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

  • Мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр мэргэшсэн

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет маягт№1
  2. Диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийн хамт/
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

Хаяг: Хан-уул дүүрэг 2-р хороо Хөдөлмөрийн ордны 4 давхарт байрлах                                                                                    

“ХӨДӨЛМӨРИЙН  АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”

Холбогдох ажилтан:  Хүний нөөцийн мэргэжилтэн

Холбоо барих утас: 70124949

 2018-04-12