Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 51 360 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3112 төрөлтөөр буюу 6.5 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 677 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3113 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 603 буюу 51.5 хувь нь хүү, 25 074 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 2.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 691 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 869 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 11 439 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1068 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4496 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 28 243 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 88.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2937 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 13.1-оор буурсан байна.
Зорилготой амьдрал амжилтанд хүргэнэ.

Өнөөдөр тохиож буй Дэлхийн эмч нарын өдөрт зориулан эмч болохоор суралцаж байгаа оюутнууд, залуу эмч нар болон резидент эмч нарт зориулан Эмч хэмээх энэхүү эрхэм алдраараа бахархаасай, хийж бүтээхийн улам их урам зоригийг аваасай хэмээн нэгэн эрхэм хүний лекцийг ЭМЯ, ЭМХТ  зохион байгууллаа. Энэ хүн бол Ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, УНТЭ-ийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Зөвлөх эмч, АШУ-ны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн юм.

Түүний “Зорилготой амьдрал амжилтанд хүргэнэ.” лекцийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж  хэлсэн үгэндээ “Ийм чадвартай, сэтгэлтэй эрдэмтэн, профессорууд бүх эмнэлгүүдэд олон олноороо байгаасай гэж хүсч байна. Та бүхнийг үүний төлөө хичээгээсэй, их юм суралцаасай гэж хүсч байна” гэлээ.

О.Сэргэлэн доктор лекцэндээ “Хэн ч гавьяат болно, дэлхийн шилдэг мэс засалч болно гэж мөрөөддөггүй гэвч сайн эмч болж, хүний төлөө сайн сайныг бодож, мөрөөдөн, хийж хэрэгжүүлж явбал та бүхэн түүнд хүрэх болно”  гэж оюутан залуустаа ихийг сурч, байнга суралцаж  байхыг хүслээ.

 Лекцэнд 150 орчим хүн оролцож, сонирхолтой сайхан болсонд сэтгэл хангалуун байлаа.