Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
Сул ажлын байрны зар

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА.

Ажлын байр:Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан

Тавигдах шаардлага

Мэргэжил:Эрүүл ахуйч, эпидемиологич, нийгмийн эрүүл мэнд судлаач

Туршлага:НЭМ-ийн чиглэлээр мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн туршлагатай, орчны эрүүл мэндийн чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой. /Магистр зэрэгтэй бол сайн/

Ур чадвар

Ерөнхий шаардлага:

  • Анагаах ухааны судалгааны ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Санаачлагатай, бүтээлч хандлагатай байх
  • Багаар болон бие даан ажиллах ур чадвартай байх
  • Шударга, ёс зүйтэй, хариуцлагатай байх

Мэргэжилийн шаардлага:

  • Мэргэжилийн холбогдолтой мэдээлэл боловсруулах, нэгтгэх, задлан шинжлэх чадвартай байх
  • Компеютерын хэрэглээний програм болон статистикийн анхан шатны програмуудыг ашиглах мэдлэгтэй байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы сайнаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшинг илтгэх гэрчилгээ
  • Намтар /3 үеийн/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • 4 хувь цээж зураг /суулийн 3 сард авхуулсан/
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
  • Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр /хуулбар хувь/

Материал хүлээн авах:

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2018 оны 04-р сарын 03-ны өдрийн 16.00 цаг

БЗД 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, 13-р хороололын автобусны буудлын хойд талд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн байр.

Утас: 11-458645, 99094344 /хүний нөөцийн менежертэй холбогдох/