Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ-ийн сул ажлын байрны зар

Дотоод шүүрлийн эмч

Ажлын байрны зорилго: Дотоод шүүрлийн эмгэгийн чиглэлээр нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, Интермед эмнэлэгт ашиглах дотоод шүүрлийн эмгэгийн эмчилгээний оношлогоо, эмчилгээний стандарт, түгээмэл үйлдлийн стандарт, удирдамжийн дагуу үнэлгээ, эмчилгээг хийх.
Тавигдах шаардлага:
• Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн, бакалавр болон магистр зэрэгтэй
• Дотоод шүүрлийн эмгэгийн чиглэлээр нарийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой
• Эмчлэх эрхийн лицензтэй
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Комьпютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
• Харилцааны өндөр ур чадвартай
• Эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлдэг

Хүүхдийн эмч /Гэрээт/

Ажлын байрны зорилго: Эмчилгээ, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.
Тавигдах шаардлага:
•Анагаах ухааны их дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
•Хүүхдийн эмчээр мэргэшсэн, ажлын 2-с доошгүй жилийн ажлын туршлагатай
•Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалаар мэргэшсэн бол давуу талтай
•2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай
•Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
•Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
•Харилцааны өндөр ур чадвартай
•Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг байх

Халдвартын эмч 

Ажлын байрны зорилго: Халдварын тохиолдлууд болон хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, вакцины үзэлг, аялалтын анагаахын үзлэг хийх, зөвлөгөө өгөх, Халдварын хяналтын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага:
• Халдварт өвчин судлалын эмч болон хүүхдийн эмч мэргэжилтэй
• Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
• Эмчлэх эрхийн лицензтэй
• Компьютерын оффис программууд дээр ажиллах чадвартай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадвартай

Нярайн сувилагч________________________________________
Ажлын байрны зорилго: Батлагдсан стандарт, дүрэм журмын дагуу нярайд сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.
Тавигдах шаардлага:
• Сувилахуйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Нярайн мэргэшүүлэх курст төгссөн, дипломтай
• Сувилахуй үйлчилгээ эрхлэх лицензтэй
• Нярайн тасагт ажиллаж байсан туршлагатай
• Зөвөлгөө өгөх чадвартай
• Харилцааны ур чадвар өндөр, багаар ажиллах арга барил эзэмшсэн

Урологийн сувилагч________________________________________
Ажлын байрны зорилго: Урологийн ажилбарын үед эмчид туслах, урологийн амбулаторид ажиллах
Тавигдах шаардлага:
• Анагаах ухааны их, дээд сургуулийг Сувилахуйн мэргэжлээр төгссөн /дипломын болон бакалаврын зэрэгтэй/
• Мэс заслын сувилагчийн мэргэжил дээшлүүлэх курс төгссөн
• Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
• Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй
• Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан туршлагатай
• Урологийн тасагт ажиллаж байсан бол давуу талтай
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг байх

Хүүхдийн сувилагч________________________________________
Ажлын байрны зорилго/ үүрэг: Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
Тавигдах шаардлага:
• Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
• Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
• Ажлын туршлагатай байх
• Хүүхэд, нярайн тасагт ажиллаж байсан
• Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллаж чадвартай
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

Ээлжийн сувилагч________________________________________
Ажлын байрны зорилго/ үүрэг: Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
Тавигдах шаардлага:
• Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
• Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
• Ажлын туршлагатай байх
• Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллаж чадвартай
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер-техникч ________________________________________
Ажлын байрны зорилго:Эмнэлгийн оношлогоо эмчилгээний хяналтын бүхий л аппарат тоног төхөөрөмжийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж хянах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн удирдлаганд өгсөн үүрэг даалгаврыг ханган ажиллах.
Тавигдах шаардлага:
• Техникийн болон Их дээд сургуулийн физик, электроник, тоног төхөөрөмжийн инженер
• Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургууль болон сургалтуудад хамрагдсан, мэргэжил дээшлүүлсэн байх
• Мэргэжлээрээ 5-9 жил ажилласан туршлагатай
• Бие даан эмнэлгийн тоног төхөөрөмжийг оношлох чадвартай
• Англи болон орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Цахилгаан болон электроникийн засвар хийх чадвар эзэмшсэн байх
• Харилцааны өндөр ур чадвартай

Лабораторийн техникч ________________________________________
Ажлын байрны зорилго:Лабораторийн дотоод журам, халдвар хамгааллын дүрмийг чандлан сахиж, шинжилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх
Тавигдах шаардлага:
• •Эмнэлгийн лабораторийн техникч мэргэжилтэй
• •Компьютерийн болон англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
• •Эмнэлгийн лабораторид ажиллаж байсан бол давуу талтай
• •Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг байх

2018.02.19

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ
Захиргаа, хүний нөөцийн алба 8000-0202
hr@intermed.mn
www.intermed.mn