Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.
ШИНЭЭР БАТЛАГДСАН МАГАДЛАН ИТГЭЖЛЭЛИЙН ЖУРАМ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ-СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШИНЭЭР БАТЛАГДСАН МАГАДЛАН ИТГЭЖЛЭЛИЙН ЖУРАМ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ-СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын А/503 дугаар тушаалаар ”Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам” шинэчлэн батлагдсан бөгөөд  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, ЭМХТ-ийн  Чанар, магадлан итгэмжлэлийн албанаас хамтран 1 сарын 26-ны өдөр уг тушаалыг танилцуулах цахим уулзалт-сургалтыг зохион байгууллаа.

Уг уулзалт-сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын болон нэгдсэн эмнэлэг, өрх, хувийн хэвшлийн эмнэлгийн  чанар, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтнүүд, чанарын албаны эмч ажилчид нийт 57 хүн оролцлоо.

Сургалтаар шинээр батлагдсан магадлан итгэмжлэлийн журамд нэмэгдсэн заалтууд, шалгуур үзүүлэлтээр үнэлэх үнэлгээнд орсон бусад өөрчлөлт шинэчлэлтийн талаар танилцуулж орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг нь сонссон үр дүнтэй болж өнгөрлөө.