Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.
П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ. УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ-2017.10.. сар

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ-2017.10 сар

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр, хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байрны тодорхойлолт

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Материал хүлээн авч эхлэх дуусах хугацаа

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

1.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, БГД-V ХОРОО

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ СУВИЛАГЧ

Төв эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт ажиллаж, стандартын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

  • Сувилагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагчийн мэргэжил олгох сургалтанд хамрагдсан
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
    • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
    • Төрийн албан хаагчийн анкет
    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
    • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
    • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
    • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
    • /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
    • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
 

2017.10.30хүртэл

Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

 

Хүний нөөцийн албаны дарга Г.Батсүрэн

 

/70187882/

 

 

2

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, БГД-V ХОРОО

МЭС ЗАСЛЫН СУВИЛАГЧ

  • Сувилагч мэргэжлээр  бакалавр зэрэгтэй төгссөн
  • Мэс заслын нарийн мэргэжил эзэмшсэн
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай