Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 51 360 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3112 төрөлтөөр буюу 6.5 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 677 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3113 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 603 буюу 51.5 хувь нь хүү, 25 074 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 2.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 691 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 869 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 11 439 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1068 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4496 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 28 243 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 88.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2937 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 13.1-оор буурсан байна.
Үнийн санал авах тухай

 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн маягт хэвлүүлэх ажилд доорх нөхцлийн дагуу үнийн саналаа 2012 он 7 дүгээр сарын 04-ны  дотор ирүүлнэ үү. 

Бүтээгдэхүүний нэр:            Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн маягт

Үндсэн түүхий эд:                 80 гр  цаас

Хэвлэлийн өнгө:                    Хар

Формат хэмжээ:                   А 4

Тоо хэмжээ:                          

Маягтын нэр

Хагас жилийн хэрэгцээ

(тоо ширхэг)



1

Умайн хүзүүний өмөнгийн илрүүлгийн маягт- 1 нүүр

100 000

 

2

Умайн хүзүүний эсийн шинжилгээний маягт – 2 нүүр

100 000

 

3

Умайн хүзүүний өмөнгийн илрүүлгийн маягт – 2 нүүр

25 000

 

4

Умайн хүзүүний эдийн шинжилгээний сорьцын маягт – 2 нүүр

80 000

 

5

Хөхний өмөнгийн илрүүлгийн маягт – 2 нүүр

100 000

 

6

Хөхний өмөнгийн илрүүлгийн маягт – 4 нүүр

25 000

 

7

Хөхний эсийн шинжилгээний маягт – 2 нүүр

25 000

 

8

Хөхний эдийн шинжилгээний сорьцын маягт – 3 нүүр

15 000

 

9

Маммографи шинжилгээний маягт – 2 нүүр

15 000

 

10

 

 

 

11

Нийт

485 000

 

 

Холбогдох утас- 70110893, факс- 320633

Хамтран ажилласанд баярлалаа.

 

ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэс