Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.
“Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сургалт зохион байгууллаа.

“Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн

суулгах эмчилгээ” сургалт зохион байгууллаа.

Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй 1 донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна.  Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед  гэр бүлийн Зөвшөөрлийг нь авч тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг тодорхойлно. Эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд буй өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо,  хүлээх жагсаалтанд хүлээсэн хугацаа, донор эрхтэнээс ойр хол байга   зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, орлого, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах  Монголын холбоо, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам хамтран “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг  2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар ярилцлаа. Сургалтын нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Эрхтэн шилжүүлэн суулгах  Монголын холбооны ерөнхийлөгч, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга, Хүний гавьяат эмч П.Батчулуун, УНТЭ-ийн дарга Чулуунбаатар нар оролцлоо.

Түүнчлэн уг сургалтанд:

1.     УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багууд, тархины үхэл тодорхойлох баг, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, мэдрэлийн тасгийн эмч нар

2.     ХСҮТ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах баг

3.     УГТЭ-ийн харвалтын төв, мэдрэлийн мэс засал, мэдрэл судлалын тасаг, тархины үхэл тодорхойлох баг

4.     ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг, гавал тархины мэс заслын тасаг,

5.     УХТЭ, ЦССҮТ, Эмгэг СҮТ, НЭМГ, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээс төлөөлөл оролцлоо.

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдан 2012 он болон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин шинэчлэгдэн батлагдсан. Эрүүл мэндийн сайдын  2018  оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Эс, эд, эрхтнийг шилжүүлсэн суулгах үйл ажиллагаа зохицуулах алба” байгуулагдсан.

Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор Донорын тухай хуулийн 13.2-д заасан.

Мөн уг хуулинд “Донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг хэлнэ.

3.1.2.“амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;

3.1.3.“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг тус тус хэлнэ гэж зааж өгчээ.


Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.